Мэдээ

Монгол улсын Төрийн шагналт, Гавьяат багш Шаравын Чоймаа “Ардын багш” цол хүртлээ.

МУИС-ийн профессор, Төрийн шагналт, Гавьяат багш Шаравын Чоймаа Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын босгон дээр Монгол улсын “Ардын багш” хэмээх төрийн эрхэм дээд цол хүртэж эрдмийн хамт олон, шавь нараа баярлууллаа. Ш.Чоймаа багш их ...

“МАЗААЛАЙ” ХИЙМЭЛ ДАГУУЛ САНСРЫН ТОЙРОГ ЗАМД ОРЛОО

Монгол Улсын анхны “Мазаалай” хиймэл дагуул өнөөдөр Улаанбаатарын цагаар 16.50 минутад Олон улсын сансрын станц /ОУСС/-аас задгай сансарт чөлөөлөгдөн тойрог замд орж, үүргээ гүйцэтгэж эхэллээ. Монгол хүний гараар бүтсэн төхөөрөмж улсынхаа нэрийг сансарт бичих түүхэн агшинг ...

БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэгийг МУИС-ийн багш нар хүртлээ

Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг  дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БШУСайдын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн. Одоогоор энэхүү тэтгэлэгийг 66 ...

Монгол Улсын Их Сургуульд элсэн суралцахыг урьж байна

Эрдмийн хэт цахиваас Хөгжлийн гал бадармой Эрдэм боловсролыг эрхэмлэгч Таныг Монгол улсын ууган их сургуульд элсч шилдэг эрдэмтэн багш нарын удирдлага дор, авьяас билиг дүүрэн үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн охь шимээс суралцаж, ...

Я.Төмөрбаатар: Мазаалай хиймэл дагуул Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулна

Монгол Улсын анхны “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд дэмжлэг үзүүлсэн хандивлагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй танхимд боллоо. Тус хиймэл дагуулыг бүтээхэд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын газар, Улсын ...

МУИС Стартап Лаб хөтөлбөр амжилттай явагдаж байна

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв, ХШУИС-ийн Машин оюуны лаборатори, Бизнесийн сургууль хамтран МУИС-ийн оюутнуудын гарааны бизнесийг дэмжих “МУИС Стартап Лаб” (MUIS Startup Lab) хөтөлбөрийг анх удаа зохион байгуулж байна. Тус хөтөлбөр нь ...

Шадар сайд МУИС-ийн эрдэмтэн багш нарт талархал илэрхийлэв

Монгол Улс анхны хиймэл дагуулаа 2017 оны зургадугаар сарын 3-ны өдөр АНУ-ын НАСА-аас хөөргөсөн түүхэн үйл явдал болсон билээ. Уг хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол Улс дэлхийн 51 дэх хиймэл дагуултай орноор бүртгэгдсэн юм. Шадар сайд ...

75 жилийн ойн босгон дээр МУИС-ийг 2056 бакалавр, 346 магистр, 16 доктор төгсөж мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

МУИС-ийн Эрдмийн баяр нь Монголын шинэ үеийн төлөөлөл болсон залуу мэргэжилтэн, дээд боловсролтой иргэнийг нийгэмд бэлтгэн нийлүүлж байгаа МУИС-ийн эрдэмтэн багш нар, хамт олон төгсөгчид, тэдний төрөл төрөгсөд, найз  нөхдийн баяр, бахархлын өдөр байдаг. Энэхүү ...

Байгаль, танин мэдэхүйн өртөөлсөн аялалд урьж байна

МУИС-ийн стратегийн тэргүүлэх чиглэлд заасан “Шинэ мэдлэг бий болгох, шинжлэх ухааны  мэдлэг ололтыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, нийгэмд чиглэсэн үйлчилгээ нэмэгдүүлэх замаар их сургуулийн нэр хүнд, нийгмийн хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн үйл ажиллагааг МУИС-ийн харьяа БЭЛАС, Экологийн боловсролын төв ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар