МУИС-ийн профессор, Төрийн шагналт, Гавьяат багш Шаравын Чоймаа Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын босгон дээр Монгол улсын “Ардын багш” хэмээх төрийн эрхэм дээд цол хүртэж эрдмийн хамт олон, шавь нараа баярлууллаа. Ш.Чоймаа багш их сургуулиа төгссөнөөс хойш өөрийн амьдралын цаг мөч бүрийг их сургуулийнхаа эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд зориулж олон мянган шавь нарыг бэлтгэн гаргасан гавьяаг ийнхүү төр үнэлж байна. Б.Чоймаа багш МУИС-ийн багш төдийгүй Монголын ард түмний багш юм. Монголын ард түмэндээ телевиз, радиогоор Монгол бичгийн хичээлийг зааж Монголчууд нийтээрээ босоо монгол бичгээ сурч, эзэмшихэд онцгой гавьяа байгуулсан юм. Ардын багш Чойжоо багшийн шавь ийнхүү багшийнхаа амжилтад хүрч МУИС-ийн нэр хүндийг өндөрт өргөсөн баяр үйл явдал болж байна. Б.Чоймаа багшдаа сургууль, хамт олноос нь эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, эрдмийн их ажилд нь амжилт хүсье.