“Харилцаанд тулгардаг бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ” сэдэвт сэтгэл зүйчтэй хийх бүлгийн уулзалт, зөвлөгөөнд урьж байна

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн сэтгэл зүйч сар бүр оюутан суралцагчдад зориулан бүлгийн уулзалт, зөвлөгөө зохион байгуулахаар болсон бөгөөд энэ удаа “Харилцаанд тулгардаг бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ?” сэдвийн хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 10:00-аас 12:00 цагийн хооронд Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоотод зохион байгуулахаар боллоо.

Бүлгийн уулзалт, зөвлөгөөнөөр:

  • Харилцааны тухай сургалт, мэдээлэл авах,
  • Харилцаанд тулгардаг бэрхшээлүүдийн тухай ярилцах,
  • Харилцааны хэв шинжээ тодорхойлох,
  • Харилцааны чадвараа хөгжүүлэх дасгал, трейнинг хийх зэрэг үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Хэрэв та бүлгийн зөвлөгөөнд оролцох хүсэлтэй байгаа бол ЭНД ДАРЖ бүртгэл хийлгэх бөгөөд бүртгэл хийлгэсэн эхний 25 оюутан хамрагдах боломжтой гэдгийг анхаараарай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар