“Ази-Номхон далайн бүсийн кластерын хамтын ажиллагаа ба хамтран бүтээх үнэ цэнэ” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, Европын Холбооны Кластерын институт болон Харвардын их сургуулийн “Өрсөлдөх чадварын микро эдийн засаг” академик сүлжээний Ази-Номхон далайн салбар хамтран “Ази-Номхон далайн бүсийн кластерын хамтын ажиллагаа ба хамтран бүтээх үнэ цэнэ” олон улсын эрдэм шинжилгээний хурал болон “Кластерын зураглал” сургалтыг 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд МУИС-ийн дугуй заал болон Номын сангийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, Тайвань, Тайланд, Камбож, Бразил, Гүрж, Монгол улсын судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлнэ. Мөн кластерын зураглалын талаар сургалт, семинарыг Майкл Портерийн өрсөлдөх чадвар, стратегийн хүрээлэнгийн Мэдээллийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал, профессор Ричард Брайдин чиглүүлнэ.

https://www.tci-network.org/events/moc-tci-asia-pacific-chapter-summer-conference/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар