МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн
ОРОН ТОО: 1 /түр/
ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:
- МУИС-д суралцах гадаад оюутны бичиг баримтыг холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу бүрдүүлэх, шийдвэрлүүлэх, оршин суух зөвшөөрөл, урилгатай холбоотой мэдээ, мэдээлэл өгөх, зөвлөн туслах;
- Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад, дотоодын их сургуульд болон олон улсын хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүрээг тэлэх;
- Зэргийн болон зэргийн бус сургалтад хамрагдаж байгаа гадаад суралцагчдын үйл ажиллагаанд зааварчилгаа өгч, зөвлөн туслах, чиглүүлэх сургалт, соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, гадаад оюутны элсэлтийг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллах;
- Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээ, сэтгэл ханамжийн судалгааг хариуцах.
БОЛОВСРОЛ:
Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
МЭРГЭЖИЛ:
- Олон улсын харилцаа /дипломат/
- Гадаад хэл, орон судлал
- Гадаад хэл шинжлэл
- Гадаад хэлний орчуулга
УР ЧАДВАР:
- Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах;
- Цахим орчинд ажиллах;
- 2 болон түүнээс дээш гадаад хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Мэдээлэл боловсруулах;
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах;
- Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх;
- Харилцааны соёлтой, бусдыг ойлгох;
ТУРШЛАГА: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет,
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
- Ажил байдлын тодорхойлолт;
Бүртгэл: 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132
Захиргаа, хүний нөөцийн газар