ХЗС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний Хурлын англи хэл дээрх салбар хурлын удирдамж

Share Button

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн Оюутны Эрдэм Шинжилгээний

Хурлын Англи хэл дээрх салбар хурлын Удирдамж

(2012-2013 оны хичээлийн жил) 

Зорилго:

Мэргэжлийн Англи хэл болон хуулийн нэр томъёоны мэдлэгийг дээшлүүлэх, зөв хэрэглээг хэвшүүлэх, мэргэжлийн орчуулгын дадлыг эзэмшүүлэх улмаар мэргэжлийн Англи сурах оюутнуудын хүсэл эрмэлзлийг дэмжих зорилгоор эрх зүйн сэдвээр илтгэл бэлдүүлж тавиулах.

Хамрах хүрээ:

МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн оюутнууд.

Хугацаа: 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 14.30 цагт Эрдмийн танхимд

Нэгдүгээр шат

Оюутнууд ОУЭЗ-н тэнхимийн багш нараас удирдах багшаа сонгож илтгэлээ бэлдэж 2012 оны 4 дүгээр сарын 23-ны дотор Олон улсын эрх зүйн тэнхимд /301 тоот/ илтгэлийг бүрэн хэмжээгээр өгнө. Шалгарсан илтгэлийг Хоёрдугаар шатанд оруулна. Илтгэлд тавигдах шаардлага:

1. Сэдэв: Эрх зүйн тодорхой сэдэв

2. Хэмжээ: А4 цаасан дээр Times New Roman 12 үсгийн фондоор,

мөр хоорондын зай Single, 5 хүртэл нүүр.

            Хоёрдугаар шат

2012 оны 4 сарын 30-ны өдөр илтгэл нь сонгогдсон оюутнууд илтгэл тавина. Хугацаа 8-10 минут. Асуулт-хариулт 8 минут.

Шагнал

Шилдэг оюутнуудыг 1, 2, 3 дугаар болон Тусгай байранд шалгаруулж шагнана.

Олон улсын эрх зүйн тэнхим

2013.04.09

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар