Бүх нийтээрээ мод тарих өдөрт МУИС-ийн оролцоо

Share Button

DSC_0232

5 сарын 11-ний бүх нийтээрээ мод тарих өдөр Экологийн боловсролын төвөөс “Бүх нийтээрээ мод тарих өдөрт МУИС-ийн оролцоо” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ өдөр тус төвийн цэцэрлэгт хүрээлэнд бөөрөлзгөнө, улаалзгана, гацуур болон амьд хашлагын зориулалтаар 400 гаруй шар хуайс тарив. Мод тарих үйл ажиллагаанд МУИС-ийн захирал А.Галтбаяр, Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа, Захиргаа, хяналт–шинжилгээ, үнэлгээний албаны дарга М.Отгонбаяр, ББС-ийн захирал Н.Батхүү, багш Д.Суран, ЭЗС-ийн дэд захирал Б.Отгонтөгс, ХЗС-ийн захирал Д.Солонго, багш Б.Амарбаясгалан болон Экологийн боловсролын төв, “Байгаль-Эх лицей” ахлах сургуулийн багш, сурагч, ажилтнууд оролцов. Гавьяатуудын нэрэмжит болгон тохижуулсан уг цэцэрлэгт цаашид мод тарих, тохижуулах ажлыг уламжлал болгон зохион байгуулна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар