Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захиалгаар МУИС-Газарзүй Геологийн Сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын профессорын баг Хяргас нуур-Завхан голын УННМ-ийн төлөвлөгөө боловсруулах ажилд сав газрын загварчлал болон ГМС-ийн ажлыг хариуцан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд “Голын сав газрын ус хураах талбайн геоморфологийн загварчлал” сэдэвт нээлттэй сургалтыг2013 оны 5-р сарын 28, 29, 30-ны өдрүүдэд 0900-1700 цагуудадМУИС-н хичээлийн 7-р байрны 312 тоот өрөөнд зохион байгуулна.
Сургалтын зорилго:
Хиймэл дагуулын мэдээ ашиглан газарзүйн мэдээллийн систем /ГМС/ болон зайнаас тандан судлал /ЗТС/-ын аргаар голын сав газрыг тодорхойлох
Хамрах хүрээ:
Тус чиглэлээр сонирхон судалж буй мэргэжлийн болон мэргэжлийн бусхүмүүс
Бүртгэл:
2013 оны 5-р сарын 24, 27-ны өдрүүдэд МУИС-н хичээлийн 7-р байрны 204 тоот
Лавлах утас: 99034753
Бүрдүүлэх бичиг баримт:
~ Иргэний үнэмлэх
Тавигдах шаардлага:
~ Байгаль орчны салбар болон голын сав газартай холбоотой ажил мэргэжилтэй байх, энэ чиглэлийн суралцагсад байж болно.
~ ГМС болон ЗТС-ын анхан шатны мэдлэгтэй
~ ArcGIS программ дээр ажиллах чадвартай