МУИС “Их сургуулийн сургалт, Судалгаа, Санхүүгийн бодлогын шинэчлэлийн зарим асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлийг зохион байгуулж цаашдын чиг хандлага, баримтлах бодлогын талаар нээлттэй хэлэлцлээ. Нээлттэй хэлэлцүүлэгт дараах илтгэлүүд тавигдлаа.
“МУИС-ийн судалгааны талаар баримтлах бодлого ба Төгсөлтийн дараах сургуулийн бүтэц зохион байгуулалт” Илтгэлийг энд дарж үзнэ үү
Д-р Ж.Батхүү, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал
“МУИС-ийн сургалтын чиглэлээр баримтлах бодлого, цаашдын чиг хандлага” Илтгэлийг энд дарж үзнэ үү
Д-р О.Мөнхбат Сургалтын асуудал эрхэлсэн дэд захирал
“Их сургуулийн санхүү, эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгох асуудал” Илтгэлийг энд дарж үзнэ үү
Д-р Ч.Нарантуяа Эдийн засаг, Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал
нар илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
МУИС-ИЙН ШИНЭЧЛЭЛ: “ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАРИМ АСУУДЛУУД” сэдэвт хэлэлцүүлгийн асуудлаар оролцогчдын дэвшүүлсэн саналын нэгтгэл
- МУИС-ийн судалгааны их сургууль болох зорилго зорилтыг хангах үүднээс өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй хүрээлэн, төвүүдийг нэгтгэж салбар дундын томоохон судалгааны төв, лаборатор байгуулах түүнд чиглэсэн хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
- МУИС-ийн мэдээлэл, сурталчилгааг гадаад улс орнуудад нээлттэй болгох, мэдээлэл дамжуулалтыг түргэн шуурхай болгох зорилгоор сургуулийн цахим хуудсыг шинэчлэн англи, монгол хэл дээр бэлтгэж, орчин үеийн мэдээлэл технологийн хэрэгслээр дамжуулан бүх шатны мэдээлэлийг нийтэд хүргэдэг байх
- МУИС-ийн судалгааны их сургууль болох стратегийн зорилгыг хангахын үүднээс шинэчилсэн бүтцэд профессорын багийн үйл ажиллагааг хамруулах хэрэгтэй байна.
- Сургалтын чанарыг сайжруулахын тулд элсэгчдийг элсүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн жагсаалт гарган чанартай элсэгчдийг элсүүлэх
- Их сургуулийн ирээдүйн хөгжлийн асуудалд хандив болон бусад орлогын эх үүсвэрүүдийг бий болгож эрх зүйн асуудлыг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой
- Судлаач, багш нарын судалгааны ажлын үр дүнг Томсон Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлсэн эсэх зэрэг олон улсын жишгээр үнэлж байгаатай уялдуулан гадны их дээд сургуулиудын жишгээр “Research writing centre” байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
- Төгсөлтийн дараах сургууль нь судлаачийн ёс зүй, зохиогчийн эрхийг хамгаалах, зөвшөөрөлгүй бусдын бүтээлийг хуулбарлах зэрэг үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллах чиг үүргийг хамардаг байх шаардлага байна.
- Оюутны бие даалтын үйл ажиллагааг идэвхитэй үр дүнтэй болгох хэрэгтэй байна.
- Гадаад оюутнуудын байр, орон сууцны тохижилтын асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй байна
- Сургалтын алба болон оюутанд үйлчлэх төв нь орчин үеийн мэдээлэл технологи ашигладаг боловсон хүчнээр хангагдах зэрэг саналуудыг дэвшүүллээ.