МУИС-ийн “Жендэр судалын төв”-ийн багш, судлаачид АНУ-ын Канзасын Их Сургуулийн Зүүн Ази судлалын төвийн захирал, профессор Акико Такэяамаг хүлээн авч уулзлаа. Долдугаар сарын 28-нд болсон уг уулзалтаар профессор Акико Такэяама “Жендэр судлалийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Канзасын Их Сургууль нь ойрын жилүүдэд Монгол судлалын чиглэлээ хөгжүүлэх, ялангуяа эмэгтэйчүүд, жендэрийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, тус сургуулийн зүгээс эмэгтэйчүүд, жендэрийн чиглэлийн хичээлүүдийн хөтөлбөр солилцох, мөн онлайн номын сангаар хангах зэргээр хамтран ажиллах боломжтой гэдгээ хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.
МУИС-ийн “Жендэр судлалын төв” нь 2024 онд байгуулагдсан бөгөөд МУИС-д “Жендэр судлал” магистрын салбар дундын хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна энэ чиглэлийн сургалт, судалгаа эрхлэн явуулдаг байгууллага юм.