“ Эрдэс баялаг ба Материал судлал-Монгол улс ” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Share Button

МУИС-д химич мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жил, Шинэ материалын хими, технологийн төв байгуулагдсны 20 жилийн ойд зориулсан “ Эрдэс баялаг ба Материал судлал-Монгол улс ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 9-р сарын  29 -нд амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү олон улсын хурал нь нэгдсэн хуралдаанаас гадна  ”Energy and Environment’, (Энерги ба хүрээлэн буй орчин), “Nano and Biomaterials” (Нано болон биоматериал), “Functional and Materials Exploration” (Тусгай зориулалтын материал ба материал судлал) гэсэн 3 салбараар зохион байгуулагдаж,  21 аман илтгэл, 22  ханын илтгэл хэлэлцүүллээ. Мөн ОХУ, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Турк улсаас уригдан ирсэн эрдэмтэд, нэгдсэн хуралдаанд 3 илтгэл, салбар хуралдаанд 4 илтгэл, ханын илтгэлд 9 илтгэл тавьж оролцов.

Нэгдсэн хуралдаанаар Монгол улсын геологи, уул уурхайн өнөөгийн төлөв, хэтийн зорилт, тусгай зориулалтын аморф материалын шинж чанарыг нанокристалын нэмэлтээр сайжруулах боломж, шугаман фосфазин полимерын синтез болон бүтцийн судалгаа, лазерын саринал ба дифракцийн аргаар жижиг хэсгийн хэмжээг тогтоох анализын судалгааны талаар хэлэлцсэн бол салбар хуралдаанаар хүдэрийг боловсруулах, баяжуулах шинэ арга болон хүдэр баяжмал дахь элементийн агуулыг тогтоох аргын хүрээнд хийгдсэн судалгааны дүн, уул уурхайтай холбоотойгоор хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөлийг химийн талаас судлан тогтоосон дүн, тусгай зориулалтын болон нано, биоматериалын синтез, хэрэглээ, тэдгээрийн шинж чанарыг сайжруулах талаар хийгдсэн судалгааны үр дүнгийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Эрдэмтэн судлаачид монгол болон олон улсын хэмжээнд хийгдэж буй ижил төст судалгааны ажлуудын хүрээнд харилцан мэдээлэл, туршлага солилцож, эрдэс түүхий эд, шинэ материал, түүний хэрэглээтэй холбоотой судалгааны ажлын өнөөгийн төлөв, хэтийн чиг хандлагын талаар шинэ мэдлэг, мэдээлэл олж авснаараа “Minerals and Materials, Mongolia – 2011 ” хурлын ач холбогдол өндөр байв.

for more detailed please visit:  https://sites.google.com/site/mmcem2011/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар