МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбараас Гадаад хэлний хөтөлбөрүүдэд элссэн, одоо суралцаж буй бүх магисрант докторантуудын дунд Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Хурал 2015 оны 4 дүгээр сарын 20-ны 10 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны Эрдмийн Зөвлөлийн өрөөнд болно.
ШУС-ийн захирал Б.Баяртогтохын 3 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар ЭШ-ний хуралд илтгэл тавьсан магистр, докторын оюутнуудад эрдэм шинжилгээний 1 БЦ тооцно.
Гадаад хэлний хөтөлбөрт багтах хэл шинжлэл, заах арга зүй, олон улс, орон судлал, орчуулгын бүх чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ.
Хуралд оролцох магистрант докторантууд 4 дүгээр сарын 16-ны дотор илтгэгчийн овог нэр, илтгэлийн сэдэв, удирдагчийн нэрийг mogi84@yahoo.de хаягаар ирүүлнэ үү.
Гадаад хэлний хөтөлбөрүүдэд суралцагч бүх магистрант, докторантуудыг хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.