МУИС-ийн Бизнесийн сургууль “Би ирээдүйн тэрбумтан” хөтөлбөр

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулиас ЕБС-ийн сурагчдад зориулсан “БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН” – Хувийн санхүүгээ удирдах мэдлэг, ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. 2015 оны 11 сарын 02-06-ны хооронд хичээллэх сургалт элсэлтээ авч байна. Сургалтанд 30 хүүхэд бүртгэж авах тул та амжиж хүүхдээ бүртгүүлээрэй.

СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ

Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд хэн мөнгөө зөв, үр ашигтай удирдаж чадна тэр амжилтанд хүрдэг. Иймээс ч  “Хүн бүр захирал болох албагүй, гэхдээ хүн бүр санхүүч байх ёстой” гэсэн үг гарчээ. Учир нь олсон мөнгөө зөв зарцуулж чадахгүй бол өөрийн эрхгүй орлогогүй, хуримтлалгүй, бусдаас хараат байдалд орно. Иймээс хүүхэд бүр өнөөдрөөс эхлэн өөрт байгаа бага ч гэсэн мөнгөө зөв зарцуулж, оновчтой хуваарилж чадвал ирээдүйн элбэг хангалуун амьдралын үндэс болно.

Таны хүүхэд энэ сургалтанд хамрагдсанаар санхүү, бизнесийн анхан шатны мэдлэг болон хувийн санхүүгээ зөв удирдах чадварыг эзэмшиж, ирээдүйн тэрбумтан болох эхлэлээ тавих юм.

СУРГАЛТЫН ХУГАЦАА БОЛОН ТӨЛБӨР

Сургалт эхлэх: 2015 оны 11 сарын 02

Сургалт дуусах: 2015 оны 11 сарын 06

Хичээлийн цаг: Өдөр бүр 10.00-14.00 цагуудад

Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот Бизнес консалтинг төв

Сургалтын төлбөр: 1 хүүхэд – 135.000 төгрөг

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-аас дээш насны сурагчид

 СУРАЛЦАГСДЫН СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС

  • Мөнгөний удирдлага, хөрөнгийн хуримтлалын талаар мэдлэгтэй болж, ирээдүйд болзошгүй санхүүгийн эрсдлээс хамгаалах, элбэг хангалуун амьдралыг цогцлоон бүрдүүлэх эхний алхамаа хийнэ.
  • Ирээдүйн бизнесийн гараагаа эхлэхэд шаардлагатай анхан шатны мэдлэгийг эзэмшинэ.
  • Өрхийн төсөв зохиох, хөтлөх арга, аргачлалыг эзэмшиж, мөнгөн хөрөнгөө үр ашигтай, хэмнэлттэй, зөв зарцуулж сурна.
  • Өсвөр насныхан ба залуучуудад эдгээр мэдлэг, чадварыг эзэмшүүлснээр ирээдүйн тэрбумтан болоход нь дэмжлэг үзүүлнэ.

СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД

Сургалт нь мөнгө ба санхүүгийн хэрэгслүүд, бизнесийн үндэс, өрхийн төсөвт хүүхдийн оролцоо, мөнгөн хөрөнгийн удирдлага гэсэн үндсэн дөрвөн модуль, цагийн менежмент, харилцааны соёл, ёсзүйн сонгон суралцах модуль, тэдгээрийн хүрээнд заагдах хичээлүүдээс бүрдэнэ. Мөн онол, дадлага хосолсон сургалтын зэрэгцээ “Бизнес аялал”-д сурагчдыг хамруулна.

Өдөр 1 – 11/02 Өдөр 2 – 11/03 Өдөр 3 – 11/04 Өдөр 4 – 11/05 Өдөр 5 – 11/06
Мөнгө ба санхүүгийн хэрэгслүүд

 

– Мөнгөний тухай ойлголт

– Карт

– Хувьцаа

– Бонд

– Хадгаламжийн сертификат

Өрхийн төсөвт хүүхдийн оролцоо

 

– Өрхийн орлого, зарлагын төрлүүд

– Өрхийн санхүүгийн сахилга бат

– Өрхийн төсөв зохиох арга, аргачлал

 

Бизнесийн үндэс

 

– Тэрбумтнуудын хүүхэд нас

– Бизнес гэж юу вэ?

– Бизнесийн үндсэн зарчмууд

– Бизнесийн чиглэлүүд

 

Мөнгөн хөрөнгийн удирдлага

 

– Хадгаламж, хуримтлал

– Даатгал

– Зээл

– Хүүний энгийн тооцоолол

 

Сонгон судлах хичээл

 

-Харилцааны соёл ба ёсзүй

 

-Цагийн менежмент

ҮНДСЭН БОЛОН ТУСЛАХ СУРГАГЧ БАГШ

Л. Оюун, Доктор, санхүүгийн зөвлөх профессор, МУИС-ийн Бизнесийн сургууль

Д. Оюунцэцэг, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль

Н. Батжаргал, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль

Г. Үүрдмандах, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль

Д. Нарантуяа, Магистр, МУИС-ийн Бизнесийн сургууль

ХОЛБОО БАРИХ

Г. Нарангэрэл (МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв)

Утас: 99227130