Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан ээлжит хурлын товч мэдээлэл.

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Г.Баярмагнай, Б.Болдгив, Ч.Нарантуяа, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Батнасан, С.Баттулга, Ж.Эрдэнэбулган, ШУС-ийн Ниймийн ухааны салбар хариуцсан дэд захирал Ц.Ганболд, БС-ийн Сургалтын албаны дарга Б.Даваасүрэн, ЗХШҮА-ны ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг, хуулийн зөвлөх Б.Энхтайван нар оролцлоо.  ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг өвчтэй, СНА-ны дарга Ч.Ундрам, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл нар чөлөөтэй байв.

ХЭЛЭЛЦСЭН   АСУУДАЛ

  1. “Суралцагч шилжүүлэн суралцуулах тухай журам”-ын төсөл /БС-ийн СА-ны дарга Б.Даваасүрэн/
  2. Хичээлийн болон оюутны байрны камерууд шинэчлэх тухай /МТА-ны дарга А.Баатарбилэг/
  3. Зарим сургууль, нэгжид орон тоо нэмэх, хасах асуудлын талаар /ЗХШҮА-ны ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг/
  4. Зөвлөх профессоруудтай байгуулах гэрээний талаар /Хуулийн зөвлөх Б.Энхтайван/
  5. Цаг үеийн мэдээлэл

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. “Суралцагч шилжүүлэн суралцуулах тухай журам”-ын төсөлд гаргасан саналуудыг тусган, зарим заалтыг тодорхой болгон сайжруулж батлахаар боллоо.
  1. Хичээлийн болон оюутны байрны камерууд шинэчлэх тухай асуудлын хувьд 2016 оны төсөв хэлэлцэх үед дахин оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Зарим сургууль, нэгжид орон тоо нэмэх, хасах асуудлын хувьд:  

  • ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимд туслах ажилтны орон тоог эгүүлэн бий болгохоор,
  • Хичээлийн 7-р байрны хувцас харагчийн 2 орон тоог хэсэг хугацаанд нэг орон тоогоор ажиллуулж үзэх, нөгөө орон тоог хадгалахаар,
  • ХҮХ-ийн цахилгааны техникчийн орон тоог “цахилгааны инженер” болгон өөрчилж, ажлын байрны зар гаргахаар,
  • ШУС-ийн Физикийн тэнхимд лаборантын орон тоог шинээр бий болгож, ассистантшип /төгсөлтийн дараах түвшний суралцагч / ажиллуулах, үүний тулд 14 хоногийн дотор “Ассистантшип ажиллуулах журам”-ын төслийг ЗХШҮА боловсруулан Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэхээр,
  • МТА-ны ирүүлсэн хичээлийн байрны дотоод сүлжээ, багш ажилтны болон анги танхимын төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээ хийх ажлын байрны тухай асуудлыг МТА-ны бодлогын баримт бичиг хэлэлцүүлэх үед хамтруулан хэлэлцэхээр тус тус шийдвэрлэв.

Шинээр батлагдсан журмыг хэрэгжүүлэхэд хугацаа алдсанаар үүссэн асуудлын улмаас энэ хичээлийн жилд зөвлөх профессоруудтай байгуулсан гэрээнд дараах зүйлийг тусгаж, гэрээг шинэчлэн боловсруулах. Үүнд:

  • Эрдмийн зэрэг цолны нэмэгдлийг оруулж өгөх
  • Гүйцэтгэх А цагт харгалзах Б, В цагийн хэмжээ нь профессорын гүйцэтгэвэл зохих  Б, В цагийн 50 хувиас хэтрэхгүй байх,   А цагийн хэмжээ 6 кредитээс бага байвал түүнд хувь тэнцүүлсэн хэмжээгээр Б, В цагийн ноогдлыг тусгах тухай тус тус гэрээний заалт оруулах.
  • Гэрээнд зааснаас давсан, онцгой нөхцөл байдлаар гүйцэтгэсэн сургалтын ажлын А цагийг МУИС-ийн илүү цагийн хөлс тооцдог журмын дагуу тооцож олгох.

Мөн  Зөвлөх профессоруудын цагийн үнэлгээг өмнөх хичээлийн жилд баримталж байсан журмаар тооцох, үүнтэй холбоотойгоор өмнөх 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/270 дугаар тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох тушаал гаргах,

Шинээр гаргасан “МУИС-д зөвлөх, гэрээт ба зочин профессор, цагийн багш ажиллуулах журам”-нд нийцүүлэн дараагийн хичээлийн жилээс зөвлөх гэрээт профессоруудтай ажиллах гэрээний үндсэн нөхцөлүүд, тэнд тусгах ажлын үнэлгээ зэргийг холбогдох журмуудад тодотголыг ирэх оны эхний улиралд багтаан боловсруулж, бүх талуудыг оролцуулан  хэлэлцүүлж, албажуулахыг ЗХШҮА-нд даалгалаа.

Цаг үеийн асуудал:

  1. ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуультай байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг хэлэлцэж, хоёр талын саналыг тусгасан санамж бичиг байгуулах нь зүйтэй гэж үзэв.
  2. ОХУ, ӨМӨЗО, Монгол Улсын холбогдох 16 их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд Төв Азийн эртний түүх судлалын чиглэлээр жил болгон эрдэм шинжилгээний олон улсын хурал зохион байгуулах тухай гэрээг сунгах нь зүйтэй гэж үзлээ.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар