Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан ээлжит хурлын товч мэдээлэл

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Г.Баярмагнай, Б.Болдгив, Ч.Нарантуяа, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Батнасан, С.Баттулга, ХШУИС-ийн дэд захирал П.Энхбаяр, ЗХШҮА-ны ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг, мэргэжилтэн Б.Нарантуча нар оролцлоо.

Дэд захирал О.Мөнхбат, СНА-ны дарга Ч.Ундрам, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган нар чөлөөтэй байв.

ХЭЛЭЛЦСЭН   АСУУДАЛ;

  1. “2016-2024 оны стратеги төлөвлөгөө”-ний төсөл /Дэд захирал Ч.Нарантуяа/
  2. Сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай /Дэд захирал Б.Болдгив/
  3. МУИС-ийн албан хэрэг хөтлөлтийн журманд өөрчлөлт оруулах тухай /ЗХШҮА-ны мэргэжилтэн Т.Амартунгалаг/
  4. Цаг үеийн мэдээлэл

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. “2016-2024 оны стратеги төлөвлөгөө”-ний төслийн хувьд захирлуудын гаргасан саналыг тусган, зарим нэр томъеог тодруулан, өмнөх стратеги төлөвлөгөөний биелэлтийг гаргаж дараагийн 7 хоногт МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэх.
  2. МУИС  БНСУ-ын Чун-Аны их сургууль болон БНХАУ-ын Бээжингийн гадаад хэлний их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах.
  3. БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотын Хуацяо гадаад хэлний сургуультай Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар хамтын ажиллагааны гэрээ байгуулах.
  4. ЗХШҮА-наас оруулсан саналын дагуу МУИС-ийн албан хэрэг хөтлөлтийн журмын 6.1.4-т өөрчлөлт оруулж, тушаал гаргахаар шийдвэрлэв.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар