Захиргааны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
1. Захирлын мэдээлэл
2. Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийг хуваарилах түр журмын төслийн
тухай танилцуулах /ЭШИА Эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү/
3. Сургалтын нэгдсэн албанд ажилтан авах тухай /орон тоо батлах/ /Сургалт
эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат/
4. ОУХНУС-д багш авах тухай /ОУХНУС-ийн захирал С.Батттулга/
5. Бизнесийн сургуулийн бүтэц зохион байгуулалт, өнөөгийн байдал /БС-ийн
захирал Н.Батнасан/
Шийдвэрлэсэн нь:
1. Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийг хуваарилах түр журам”-ыг баталж,
зарим засвар оруулан 2014 оны 11-р сарын 24-ны өдөр сургуулийн веб сайт
дээр байршуулах
2. Сургалтын нэгдсэн албанд “Судалгааны мэргэжилтэн” орон тоо баталж
сургалтын инженерүүдийн дунд ажлын байрны зар гарган сонгон шалгаруулалт
явуулах
3. ОУХНУС-ийн багшийн сонгон шалгаруулалтын /мэргэжил, англи хэл,
компьютер/ шалгалтанд тэнцсэн Амартогтохыг дадлагажигч багшаар,
мэргэжлийн шалгалтанд тэнцсэн Баттогтохыг цагийн багшаар ажиллуулах