Захиргааны зөвлөлийн 2014 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Захирлын мэдээлэл /Багшийн зэрэглэлийн асуудлаар/
- 2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам /Сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат /
- МУИС-ийн 2015 оны төсөв /СЭЗХБЭ дэд захирал Д.Нямаа/
Шийдвэрлэсэн нь:
- Профессор багш ажиллуулах журамд заасны дагуу багшийн албан тушаалын зэрэглэлийн сонгон шалгаруулалтыг 2015 оны зургадугаар сараас эхлэн мөрдөх. Иймд 2015 оны 01 тушаалыг хуучин зэрэглэлээр нь гаргах
- 2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журамд саналуудыг тусган дараагийн хурлаар дахин хэлэлцэж батлах
- МУИС-ийн 2015 оны Төсвийг энэ амралтын өдөр дахин хянан хэлэлцээд 2014.12.26-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх