2013-2015 онд ШУТС-ийн шугамаар санхүүжих сэдэвт ажлыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, хэвлэмэл 2 хувь, ЭЗ-ийн шийдвэр, протоколын хамт 2012 оны 4 дүгээр сарын 1-ний дотор ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт хүргүүлнэ үү. ШУА-д хүлээлгэж өгсөн сэдэвт ажлын цахим хуувилбарыг ЭШИХ-т ирүүлнэ үү.
Төсөл, сэдэвт ажлыг боловсруулахдаа дор дурдсан материалыг бүрдүүлнэ:
26.1.Дараахь зүйлийг тусгасан төсөл, сэдэвт ажлын карт:
26.1.1.сэдэвт ажлын нэр;
26.1.2. хугацаа (эхлэх, дуусах он, сар);
26.1.3. захиалагч (дэвшүүлэгч);
26.1.4. гүйцэтгэгч;
26.1.5. санхүүжүүлэх этгээд;
26.1.6. нийт зардал (мян.төг);
26.1.7. удирдагчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;
26.1.8. оролцогчдын овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, төсөлд тэдний оролцох хэлбэр (үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт).
26.2. Дор дурдсан бүтэц бүхий төсөл, сэдэвт ажил:
26.2.1. зорилт, гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
26.2.2. эцсийн үр дүнгийн талаархи төсөөлөл, шинэлэг буюу дэвшилттэй тал;
26.2.3. эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол;
26.2.4. үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах боломж, төслийн өртгийг нөхөх урьдчилсан тооцоо, хугацаа (бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төсөл, сэдэвт ажлыг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт);
26.2.5. өртөг зардлыг тооцсон товчоо, түүний задаргаа, захиалагчаас гаргах хөрөнгийн хэмжээ, холбогдох бусад материал;
26.2.6. лаборатори, туршилтын бааз;
ЭШИХ