БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт (KGSP) хөтөлбөрөөр Кёнпок их сургуулийн ахисан түвшинд суралцаарай

Share Button

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хоёр зам байдаг бөгөөд нэг нь БНСУ-ын Элчин сайдын яам, нөгөө нь БНСУ-ын Засгийн Газраас (NIIED) сонгосон тус улсын их сургуулиудаар дамждаг. Өргөдөл гаргагч энэ 2 аргын зөвхөн нэгийг нь сонгох ёстой. Хэрэв Элчин сайдын яамыг сонговол зарлагдсан хугацаанд өөрийн улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд өргөдлийн маягт болон бусад бичиг баримтыг өгнө.

Их сургуулийн хувьд, Солонгос Улсын Засгийн газраас зарласан сургуулиудад шууд өргөдөл гаргана. Эдгээр сургуулиудын нэг Кёнпок их сургууль 2017 оны 2 дугаар сарын 5-аас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл өргөдөл хүлээн авна. Өргөдөл гаргагч нь мэдүүлгийн баримт бичгийг шуудангаар эсвэл биечлэн тус сургуулийн Гадаад харилцааны албанд хүргүүлэх ёстой. 2018 оны тэтгэлгийн удирдамж, гарын авлага, зэрэг холбогдох бичиг баримтыг хавсралтаас үзнэ үү.

Татах (PDF, 165KB)

Татах (PDF, 763KB)

Татах (PDF, 2.18MB)

Татах (DOCX, 147KB)

Татах (PDF, 334KB)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар