ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн оюутан AIESEC олон улсын байгууллагын ‘Global Volunteer’ хөтөлбөрийн хүрээнд Тайвань Улсад сайн дурын ажил хийлээ

Share Button

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ын 10 дахь  буюу “Тэгш бус байдлыг бууруулах” зорилт, дэлхийн өнөөгийн зарим тулгамдсан асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэх арга замыг хайх, багаар хамтран ажиллах чадвар болон англи хэлний мэдлэг дээшлүүлэн олон орны соёлыг таниулах зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд Тайвань Улсын Tayuoan хотын Zhongli Commercial high school-д нийт 80 сурагчдыг хамруулсан 2 өдрийн бага хурал, Tayuoan хотын Xin-ming elementary school-д нийт 60 хүүхдийг хамруулсан 3 өдрийн бага хурлыг тус тус зохион байгуулсан.

Тус төсөлд Канад, Австрали, Индонез, Малайз, Хонконг, Монгол Улсаас сайн дурын ажилтнууд оролцсон юм. Дээрх төслийн хүрээнд ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Д.Энхжин нь AIESEC олон улсын байгууллагын “Global Volunteer” хөтөлбөрийн хүрээнд Тайвань улсад 2018.01.01-ээс 2018.02.15 хооронд 45 хоногийн турш сайн дурын ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Нийтийн Удирдлагын оюутан Д.Энхжинд Нийтийн Удирдлагын Тэнхимийн хамт олноос баяр хүргэе.