“1000-инженер” нээлттэй илтгэл зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин чанарыг сайжруулах зорилготой “Инженер технологийн дээд боловсрол” төсөл нь Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрүүд, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгждэг бөгөөд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, чадавхыг сайжруулах зорилготой Хамтарсан судалгааны 20 баг Япон Улсын их сургуулиудтай тэргүүлэх 8 чиглэлээр судалгааны ажлыг тогтмол хийж, туршлага солилцон ажиллаж байна.

   

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  уг төслийн санхүүжилтээр Япон Улсын их сургуулиудад магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцаж амжилттай төгсөж ирсэн эхний ээлжийн оюутан, судлаачдын хамгаалсан сэдвүүдийн онол, практикийн ач холбогдлыг нийгэм, олон нийтэд таниулан түгээж, хамтарсан судалгааны багуудын хооронд мэдээлэл солилцох зорилгоор “1000-ИНЖЕНЕР” НЭЭЛТТЭЙ ИЛТГЭЛ арга хэмжээг БСШУСЯ, Төсөл хэрэгжүүлэх нэгж зохион байгууллаа. Энэхүү нээлттэй илтгэлд МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нар, дээрх Хамтарсан судалгааны багуудын төлөөлөл, Төслийн хүрээнд суралцаж буй оюутан, залуус, бизнесийн салбарын төлөөллүүд оролцсон юм.