“Геологийн улсын IV багийн олимпиад-” болно

Share Button

МУИС-ийн 70-н жилийн ойн хүрээнд Профессор, Доктор Я.Болд багшийн нэрэмжит Геологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд  “Геологийн улсын IV багийн олимпиад” болох гэж байна.

Зорилго: Монгол улсад Геологийн чиглэлээр суралцаж буй Оюутан залуусын мэдлэгийн түвшинг тодорхойлох, тэдний мэдлэг болоод ур чадварыг хөгжүүлэх, оюутан залуучуудын хоорондын харилцаа холбоог улам бэхжүүлэхэд оршино. Мөн МУИС-ийн эрдэмтэн доктор, профессор Я.Болд багшийн гэгээн дурсгалыг ирээдүйн геологич, оюутан залууст мөнхжүүлэн үлдээх явдал юм.

Хамрах хүрээ: Монгол улсад Геологийн мэргэжил эзэмшиж буй оюутнууд.Үүнд: МУИС, ШУТИС, Газарчин Их Сургууль, Дархан хотын Техникийн Дээд Сургууль, Эрдэнэт хотын Инженерийн Их сургууль, Геологи уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг бүх их дээд сургууль хамрагдана.

Энэхүү арга хэмжээ нь багийн олимпиадын жишгээр явагдах бөгөөд нэг багт 4 гишүүн байна. Тухайн баг нь 2-4 курсын оюутнуудын бүрэлдэхүүнтэй байна. Баг нь нэртэй, нэрийн утга санааг илэрхийлсэн эмблемтэй байна.

Нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болох ба тухайн баг мэдүүлгээ 04-сарын 19 ны өдрөөс МУИС-ийн өмнө нь өгсөн байх шаардлагатай.

Жич: Мэдүүлэгт тухайн багийн нэр болоод оролцогчдын овог нэр, курс, тухайн сургуулийн оюутан болохыг баталсан оюутны үнэмлэх байна.

Олимпиадын үе шатууд

Эхний үе шат: Нийт багуудад зохион байгуулагчдын зүгээс тест өгөх ба тестийн агуулга нь геологийн ерөнхий мэдлэгийг шалгасан байх юм.Үүнд: Ерөнхий геологи, Минералоги, Петрографи, Структур геологи, Түүхэн геологи, Ашигт малтмалын геологи ба эрэл хайгуул, Геотектоник гэх мэт.

Хоёрдугаар үе шат: Баг тус бүрээс онолын асуулт асуух ба уг асуултыг багаар ярилцаад багийн ахлагч хариулна.

Гуравдугаар үе шат: Баг тус бүрд чулуулаг өгөх ба уг чулуулгийг багаар ярилцан хээрийн тодорхойлолт хийх юм.Үүнд: Кернийн дээж, ордын дээж, энгийн дээж.

Дөрөвдүгээр үе шат: Мэргэжлийн гадаад хэлний түвшин шалгах

Багууд геологийн мэргэжилтэй холбогдсон мэндчилгээ, урлагийн үзүүлбэр үзүүлнэ. /Шүлэг, дуу, найраглал гэх мэт/ 3-5 минут.

Шүүгчдийн зөвлөл: Тухайн чиглэлийн эрдэмтэд болоод мэргэжилтнүүд байна. Мөн зохион байгуулагчдын төлөөлөл байна.

 

Шагнал:

Гранпри шагнал

I байр: Алтан медаль / багийн гишүүн болгонд/, өргөмжлөл, 160000 төгрөг

II байр: Мөнгөн медаль /багийн гишүүн болгонд/, өргөмжлөл, 120000 төгрөг

III байр: Хүрэл медаль / багийн гишүүн болгонд/, өргөмжлөл, 80000 төгрөг

 

Жич: Энэхүү олимпиадтай холбоотой санал хүсэлтээ зохион байгуулагчдад хандаж чөлөөтэй тавьж болно.

Хэзээ: 2012 оны 04 сарын 21ны өдөр 10.00 цагаас

Хаана: МУИС хичээлийн 7-р байр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар