“Cyber education center”-ийн тоног төхөөрөмжүүдийг МУИС-д хүлээлгэн өглөө

Share Button

KOICA-ын хөрөнгө оруулалтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Хансон их сургууль МУИС-ийн ОУХНУС-ийн Төрийн удирдлагын хөтөлбөрийг чадавхижуулах, хөгжүүлэх төслийг 2016 оны 3 сараас 2018 оны 2 сар хүртэл хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд МУИС-ийн V байрны 303 тоотод “Cyber education center”-ийг байгуулан нийт 278 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Төслийн зохицуулагч Проф. Др. О.Мөнхбат, ОУХНУС-ийн захирал Проф. Др. С.Баттулга, төслийн багийн ахлагчаар ажилласан ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа нар МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Проф. Др. Ч.Ундрам, Санхүү төлөвлөлтийн газрын дарга Б.Энхцэцэг нарт хүлээлгэн өглөө.

МУИС-ийн Эрдэнэт салбар сургуульд тус төслийн хүрээнд нийт 50 орчим сая төгрөгийн санхүүжилтээр “Цахим боловсролын төв”-ийг ашиглалтад оруулсан. Тоног төхөөрөмж хүлээлцэх үеэр Эрдэнэтийн салбар сургуультай цахимаар шууд холбогдон тус Цахим боловсролын төвийн ашиглалтын талаар цаашид хамтран хэрэгжүүлж болох үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Нийтийн удирдлагын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар