“Казах судлал- өнгөрсөн, өнөө, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурал 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Баасан гарагийн14 цагт МУИС-ийн Төв байрын 320 тоот танхимд болно.
Хурлыг МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн казах судлалын судалгааны баг, МУИС-ийн ГХСС-ийн Орон судлалын профессорын баг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Казах судлалын өнөөгийн тулгамдсан асуудал, ахмад судлаачдийн хийсэн бүтээл, хэл, соёл, зан заншлын тулгамдсан асуудал, аман зохиол, казах хэлт уран зохиол, хос хэлний бодлого, цаашдын стратеги төлөвлөгөө, нүүдэл суудал зэрэг олон асуудлыг хөндөх юм.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.