“Гадаад хэл заах арга зүйн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

МУИС-ийн 70 жилийн ой угтсан ажлын хүрээнд МХСС-ийн Гадаад хэлний тэнхимээс “Гадаад хэл заах арга зүйн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2012 оны 5-р сарын 5-ны өдрийн 10 цагаас МУИС-ийн I-р байрны 320 тоотод хийх гэж байна.

Гадаад хэл заадаг, заах аргын судалгаа хийдэг багш, судлаач, эрдэмтэн та бүхнийг хуралд оролцож илтгэл тавихыг урьж байна. Хурлын илтгэлүүдийг товхимол болгон хэвлэж тараах болно.

Илтгэлийн сэдэв болон бүрэн илтгэлийг 2012 оны 4 сарын 25-ны дотор МХСС-ийн Гадаад хэлний тэнхим /МУИС-ийн хичээлийн VI-р байр, 215 тоот/-д болон azz_bj@yahoo.com хаягаар хүлээн авна.

Илтгэлд тавигдах шаардлага:

Хэмжээ: 5-10 хуудас

Үсгийн фонд: Times New Roman

Үсгийн хэмжээ: 12

 

Илтгэгчийн овог нэр, эрдмийн зэрэг цол, харьяа байгууллага, албан тушаал, утас, цахим шуудангийн хаягийг тодорхой бичиж ирүүлнэ үү.

 

Холбоо барих утас: 77307730-2503

95549594

99084006

99271015

 

 

МУИС, МХСС-ийн

Гадаад хэлний тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар