ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН “ЗЭХЭЦ АЖИЛ”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Share Button

БСШУЯ, ШУТСангаас шинэ дэвшилтэт технологид суурилсан, оюуны багтаамжтай жижиг, дунд үйлдвэр, цехийн эх суурийг тавих хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологийн “Зэхэц ажил”-ын сонгон шалгаруулалт зарлаж байна.

Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар, технологи, туршилтын тоног төхөөрөмжид түшиглэсэн, цаашид инкубаторт бойжуулан худалдах буюу шууд жижиг, дунд үйлдвэрлэл бий болгох боломжтой ажлуудыг сонгон шалгаруулалтанд ороцуулах бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлнэ.
“Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, санхүүжүүлэх, үр дүнг тооцох журам”-ын дагуу бүрдүүлсэн материалуудыг Шинжлэх Ухаан, Технологийн сангийн 315  тоот өрөөнд 2012 оны 5- дугаар сарын 07-ны дотор хүлээн авна.

Холбоо барих утас: 314556, 91915303

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

Шинжлэх ухаан, технологийн сан

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар