Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.

Тэтгэлгийн хүрээ:   Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг өгдөг бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлэг авдаг онцлогтой. Энэ хичээлийн жилд 22 оюутан тэтгэлэг үргэлжлүүлэн авах бөгөөд шинээр 1-р түвшний 8 суралцагчдыг сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулах болно. Тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Сүмитомо корпораци хийх болно.

Тэтгэлгийн хэмжээ:500ам.доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-р түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Улирал бүр 12-оос доошгүй багц цагийн хичээл судалсан байх
  4. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  5. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/-2 хувь татах, 15-р асуултаас бусдыг бөглөх. /Анкет татах/
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх/
  1. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр эссэ бичих. (Эссэ нь 300 орчим  үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.)
  1. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай байгааг тодорхойлсон  баримт

Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 3 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэс хүлээн авна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Хүсэлт гаргагч нь “МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-тай заавал танилцсан байна.

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:

Анкет бүрэн гүйцэд бөглөн ирүүлнэ /15-р асуултаас бусдыг бөглөх/. Төгсөх түвшний оюутнуудын хувьд 15-р асуултыг заавал бичиж ирүүлнэ.

Хугацаа: 3 дугаар сарын 20-ны өдрийн 15:00  хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө

Мэдээлэл авах утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар