МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимийн 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хими болон Багш, байгалийн ухааны боловсрол (хими) зэргийн хөтөлбөрүүдийг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэх ажил явагдаж байгаа билээ.
Тус хоёр зэргийн хөтөлбөрүүдийн өөрийн үнэлгээний тайланг энэ оны 3-р сард хүргүүлсэн бөгөөд БМИҮЗ-өөс томилогдсон дараах нэрс бүхий шинжээчийн бүрэлдэхүүн 2019 оны 04 сарын 24-25-ны өдрүүдэд Химийн тэнхимд ирж ажиллахаар болжээ.
Хими хөтөлбөрийн шинжээчээр:
Н.Эрдэнэчимэг-ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан,
С.Мягмарсүрэн-ШУТИС, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын багш,
Б.Мөнхцэцэг-УБИС, Химийн тэнхимийн эрхлэгч нар;
Багш, байгалийн ухааны боловсрол (хими) хөтөлбөрийн шинжээчээр:
Н.Наранцогт – МУБИС, Математик, байгалийн ухааны сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч,
Н.Нэргүй – Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвлөх,
С.Энхтуул – ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан нар тус тус ажиллана.
Хими болон Багш, байгалийн ухааны боловсрол (хими) зэргийн хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийх ажлын хуваарь:
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/04/БМИҮЗ-шинжээчийн-ажлын-хуваарь.pdf”]