МУИС-ийн захирал С.Төмөр-Очир тэргүүтэй төлөөлөгчид Швед, Финлянд улсын их сургуулиудад айлчилж хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцож Финляндын Аалто их сургууль болон Дорнод Финляндын их сургуультай хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа.
МУИС-ийн багш оюутнуудад зориулсан айлчилалын дэлгэрэнгй тайланг 2012 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн 15 цагаас хичээлийн 1-р байрны 206 тоотод 15 цагаас тавих тул сонирхсон багш, оюутнууд хүрэлцэн ирнэ үү.
Жич: Швед улсын Стокхольмын их сургууль, Уппсала их сургууль, Финляндын Турку их сургууль, Аалто их сургууль, Дорнод Финляндын их сургууль, Хелсинки их сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлэх хүсэлтэй багш судлаачдын саналыг хүлээн авч нэгтгэх ажил явагдаж буй тул саналаа бичгээр үйлдэн ГХХАХ-ийн int_rel@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.