Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо

Share Button

2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын үеийн онцгой байдлын хорио цээрийн дэглэмийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасантай холбогдуулан МУИС-ийн Захиргааны зөвлөл газар, алба, хэлтсийн дарга нарыг оролцуулан өргөтгөсөн хуралдаан хийж, “Цахим сургалттай холбоотой асуудлууд”-ын хүрээнд дараах 7 асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлууд:

  • Цахим сургалтын үргэлжлэх хугацаа, сургалтын үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөөний өөрчлөлт
  • Төгсөлттэй холбоотой асуудлууд (бакалаврын болон магистрын ажил, мэргэжлийн магистр)
  • Үйлдвэрийн дадлага, лабораторийн хичээлийн зохицуулалт
  • Лекц, семинарын материал, гэрийн даалгаврын үнэлгээ
  • Хичээл цуцлалт (ирц)
  • Оюутны байрны төлбөр буцаалт
  • Багш нарын Б, В цагийн ачаалал

Эдгээр асуудлын шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдээлэх болно.