“Тайваний судлаач эрдэмтний судалгааны тэтгэлэгт хөтөлбөр” буюу Taiwan Fellowship зарлагдлаа

Share Button

Тайвань, Хятад хоёр эргийн харилцаа, Ази Номхон далайн бүс нутаг болон Хятад судлал зэрэг чиглэлээр сонирхон судалдаг гадаад улс орнуудын эрдэмтэн, судлаачдыг Тайваний их, дээд сургууль эсвэл эрдэм шинжилгээний байгууллагад өндөр түвшний эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд дэмжлэг үзүүлэх үүднээс Тайваний Гадаад Харилцааны Яамнаас уг тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж буйг уламжилж байна. Иймд Тайваний тухай судалгааны ажил хийх сонирхолтой эрдэмтэн судлаач нарыг http://taiwanfellowship.ncl.edu.tw цахим хуудаснаа зочлон, уг судалгааны хөтөлбөрт өргөдөл гаргахыг урьж байна.

Тус сургуулийн зүгээс дээр дурдсан салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг Монгол Улсын харьяат профессор эсвэл дэд профессорыг тодорхойлон, уг тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргуулан, хамруулахыг хүсье.

Энэхүү судлаачийн тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргагч нь онлайнаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд 2020 оны 7-р сарын 1-ний өдрөөс өмнө дараах бичиг баримтуудыг Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт хүргүүлнэ үү. Үүнд:

  1. Онлайнаар бүртгүүлсэн өргөдлийн маягтыг хэвлэж гаргасан хуулбар
  2. Товч намтар (Бүтээлийн жагсаалтын хамтаар)
  3. Судалгааны ажлын төлөвлөгөө (3 хуудас Англи хэл дээр бичигдсэн төлөвлөгөө байх агаад эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тавигдах стандартын дагуу бичигдсэн байх)
  4. 2 хувь тодорхойлолт захидал болон тус сургуулийн захирлаас олгосон судалгааны ажил хийхийг зөвшөөрсөн бичиг

Өргөдөл гаргагч нь Тайваний талын сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд дараах тэтгэлгийг хүлээн авах боломжтой болно. Үүнд:

  • Улаанбаатар – Тайпэй чиглэлийн энгийн зэрэглэлийн ирэх очих нислэгийн тийз
  • Профессор, дэд профессор, судлаач болон дэд судлаачийн судалгааны ажлын нөхөн олговор сар бүр 60,000 шинэ тайвань доллар олгох (Ойролцоогоор 2,000 ам.доллар)
  • Судалгааны ажлын үргэлжлэх хугацаа: 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тэтгэлэг хамгийн багадаа 3 сар, хамгийн уртдаа 1 жилийн турш олгогдоно.
  • Тайваньд судалгааны ажил хийх хугацаанд гэнэтийн ослын даатгалд хамруулна.

Өргөдөл гаргагч нь 2020 оны 5-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 30-ны өдрийн хооронд тус хөтөлбөрийн цахим хуудаснаа зочлон, бүртгүүлсний дараа 2020 оны 7-р сарын 1-ний өдрөөс өмнө өргөдлийн маягт болон холбогдох материалын хамтаар Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт хүргүүлнэ үү.

Бүртгэл хийхдээ http://taiwanfellowship.ncl.edu.tw цахим хуудаснаа зочлон, Taiwan Fellowship/apply/application Procedure хэсгийг сонгоно уу.

МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар