“Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн Цахим Сургалтыг Дэмжих төсөл” МУИС болон хамтрагч сургуулиуд дээр дараах бүрэлдэхүүн хэсэгтэйгээр амжилттай хэрэгжиж байна. Үүнд:
- Цахим сургалтын бичлэгийн тэнхим, студи байгуулах
- Хосолсон (Blended E-Learning) цахим сургалтыг дэмжих (Цахим сургалтын материал боловсруулах, сургалтад инноваци, технологи, цахим сургалт нэвтрүүлэх )
- Хүнсний аюулгүй байдлын лаборатори байгуулах
- Сургалт, судалгааны биоклиматик /bioclimatic/ хүлэмж
- Их сургуулийн дэргэд “Career center” байгуулах, хөгжүүлэх (Карьер Хөгжлийн Төв, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв)
- Профессор, багш нар туршлага судлах гэсэн 6 бүрэлдэхүүн хэсэгтэй.
Дээрх 6 бүрэлдэхүүн төсөлд 46 багш, судлаачид оролцсоноос Европын түнш сургуулиудад 20 багш туршлага судалжээ. Европоос Монголд 14 багш, 3 удаагийн сургалт зохион байгуулж, сургалт судалгааны биоклиматик /bioclimatic/ хүлэмжийг ашиглалтад оруулсан. Мөн цахим хичээл бэлтгэх студи, тэнхимийн төхөөрөмж, программ хангамж, ном болон цахим сургалтын тэнхим, уулзалтын өрөө, бичлэгийн студи байгуулсан. Төслийн үйл ажиллагааг дэмжих оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлж, интерактив сургалтын талбар (platform) боловсруулсаны зэрэгцээ их сургуулийн дэргэдэх “Career center”-ийг дэмжин, хөгжүүлж байна. Цаашид, цахим хичээлүүдийг дуусган сургалтад ашиглах, Карьер Хөгжлийн Төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага судлах уулзалтыг зохион байгуулах, “Хөдөөгийн хөгжил” модуль эхлүүлэх, AdobeFamily, Office365 … программыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Нийт 861.958,66 евроны санхүүжилттэй тус төслийг Франц улсын Ренн хот дахь АГРОКАМПУС УЭСТ Их Сургууль (AGROCAMPUS OUEST), Испани улсын Люго хот дахь Сандиего Компостелагийн Их Сургууль (The University of Santiago de Compostela), Румын улсын Тимишоара хот дахь Банатын мал эмнэлэг, ХАА-н их сургууль (the Banat University of Agricultural Sciences and Veterinary Medicine of Timisoara: USAMVBT) Монгол улсын МУИС, ХААИС, ШУТИС гэсэн нийт 6 их сургууль хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017-2020 оны хооронд 3 жилийн хугацаанд үргэлжлэх юм.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://apfaa.