Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн нэрэмжит судлаач оюутны тэтгэлэг гардууллаа

Share Button

Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг нь байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ашгийн  бус байгууллага юм.

2020–2021 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Их сургуультай хамтран Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдад сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хөтөлбөрийн хүрээнд ХБООИТ-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн баг, Оюутан, төгсөгчийн хэлтэс, ивээн тэтгэгчээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулагдаж, суралцагчдын сурлага, судалгаа шинжилгээ, нийгмийн идэвх оролцоо, урлаг спортын амжилтыг гол шалгуур болгон үзэж шалгаруулалтыг хийв.

Шалгаруулалтад Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Б. Сарнай, 3-р түвшний суралцагч П.Энхжингоо нар шалгарч тэтгэлгийг хүлээн авлаа.

Энэ удаагийн тэтгэлэг гардуулах  цахим арга хэмжээнд Монголын хүрээлэн буй орчны инженерийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн А.Жавхлан, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш Дэд профессор Т.Энхдөл нар оролцож, тэтгэлгийн батламжийг  гардуулан өглөө.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар