“Nature Research Academies”-ийн “Effectively Communicating Your Research” эрдэм шинжилгээний өгүүлэл бичих аргазүйн сургалт зохион байгууллаа

Share Button

БХЦСТ-өөс 2020 оны 9-р сард явуулсан багшийн цогц чадамжийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох санал асуулгаар судалгаанд оролцсон багш нарын 35нь олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх нь хамгийн ойрын, чухал төлөвлөгөө гэж хариулсан бөгөөд судалгаанд оролцогчдын тал хувь нь судалгааны арга зүй, өгүүлэл хэвлэн нийтлүүлэх чадамжыг 1-2 жилд хөгжүүлэх шаардлагатай гэж хариулсан байна.

Багш нарын хэрэгцээ шаардлагад тулгуурлан Nature Research Academies”-ийн Effectively Communicating Your Research эрдэм шинжилгээний өгүүлэл бичих аргазүйн сургалтыг БХЦСТ-өөс 2021 оны 5-р сарын 13-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Др. Жеффри Робенс /Nature Research Academies/ удирдан явуулсан бөгөөд сургалтанд МУИС-ийн 229 багш, ажилтан бүртгүүлэн оролцлоо.

Сургалт нь Effective academic writing, Logical manuscript structure, Maximizing discoverability, Publication ethics, Successful submission strategies, Navigating peer review and final decision гэсэн 6 модулиас тогтох бөгөөд өгүүлэл бичих, хэвлүүлэх үйл явцад хэрэгтэй, судлаач хүний мэдэж байх ёстой бүхий л ойлголтыг хамрах 3 өдрийн хөтөлбөр юм.

Сургалтын дараа оролцогчдоос авсан санал асуулгыг 128 багш, ажилтан бөглөснөөс

  • сургалтын чанарыг 82% нь маш сайн, 18% нь сайн;
  • сургагч багшийн чадварыг 90.6% нь маш сайн, 9.4% нь сайн;
  • 99.2% нь сургалтын агуулгаар сурсан зүйлээ судалгааныажилдаа ашиглах чадвартай болсон гэсэн үнэлгээ өгсөн байна.

БХЦСТ-өөс багш нарын судалгааны цогц чадамжийг дээшлүүлэх хүрээнд сургалт, хөтөлбөрүүдийг тогтмолзохион байгуулдаг ба энэ улиралд “Academic English-Research Paper Writing” эрдэм шинжилгээний өгүүлэл Англи хэл дээр бичих сургалтыг Их Британи, Америк судлалын тэнхимтэй хамтран зохион байгуулсан.

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар