Монгол Улсын Их Сургууль болон Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль хооронд хамтран ажиллах гэрээ байгуулав

Share Button

Өнөөдөр (2021.09.09) Монгол Улсын Их Сургууль болон Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль  хооронд “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг дэмжих хүрээнд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, талуудын судалгааны төв, лаборатори, номын сан хамтран ажиллах, багшийн хөгжлийн төвүүдээрээ дамжуулан эрдэмтэн багш, судлаачдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, оюутан дадлагажуулах, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч С.Отгонцэцэг, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон бол, ҮБХИС-ийн талаас, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал Б.Өлзийхуяг, Багшийн хөгжлийн төвийн эрхлэгч Г.Нандинцэцэг нарын төлөөлөл оролцов.

 

Хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар