Захиргааны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- 2022 оны төсвийн төлөвлөлтийн чиглэл, удирдамж
- Орлого, зардлын эдийн засгийн ангиллын заавар
- Докторант багш нарт олгох тэтгэлэг
- 2020-2021 оны хичээлийн жилийн тайлангийн асуудлаар
ГАРСАН ШИЙДВЭР:
- 2022 оны төсвийн төлөвлөлтийн чиглэл, удирдамжийг хэлэлцээд, дараах шийдвэрийг дэмжлээ. Үүнд:
- Ирэх онд багш, ажилтнуудын цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх тооцоог хийж Удирдах зөвлөлд оруулах;
- 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөний зорилго, зорилтод тусгагдсан сургалт, судалгааны зардлуудыг тусгах;
- Бусад урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх;
- 2022 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд техникийн тодорхойлолт боловсруулсан хөрөнгө, худалдан авалтыг тусгах, норм стандартыг баримтлах;
- Орлого, зардлын эдийн засгийн ангиллын зааврыг захирлын тушаалаар батлахаар боллоо.
- Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багш нарт тэтгэлэг олгох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд, тэтгэлгийн шаардлага хангасан 4 багшид тэтгэлэг олгохоор шийдвэрлэв.
- 2020-2021 оны хичээлийн жилийн тайлангийн талаар мэдээлэл өгч, тайланг дараагийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР