МУИС-ийн “ARC” Азийн судалгааны төв 2021 онд International Scholars Exchange Fellowship Program докторын дараах судалгааны судлаачийн төсөл шалгаруулна  

Share Button

МУИС-д мэргэжлээрээ ажиллаж байгаа 50 хүртэлх насны эрдэмтэн судлаачийн БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад докторын дараах “Korea Foundation for Advanced Studies сангийн ISEFP (International Scholars Exchange Fellowship Program)” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судалгааны төсөл дараах чиглэлээр сонгон шалгаруулна.  

  •  Нийгэм, хүмүүнлэгийн ухаан  (Humanities and Social Sciences) 
  • Эрчим хүч (Energy related field)  
  • Биологи ба Биотехнологи (Life Science)  
  • Компьютерын ухаан, холбоо, мэдээллийн технологи, электроникийн инженерчлэл (Computer Science, Electronic Engineering, Telecommunication, Information Technology)    

Судлаачийн нэг сарын тэтгэлэг: 3 сая вон, даатгал, хоёр талын замын зардлыг олгоно. Түүнчлэн судлаач жилийн эцсийн судалгааны тайланг тус санд  хүлээлгэж өгөхөд урамшуулал – 1 сая вон, SCI, SSCI, AHCI  сэтгүүлд хэвлүүлсэн тохиолдолд 2-5 мянган ам. доллар, National Research Foundation of Korea сангийн бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд- 1 мян. ам. долларын нэмэгдэл урамшуулалтай.  

Докторын дараах судалгааны үргэлжлэх хугацаа хагас жил, нэг жилээс хэтрэхгүй байна (2022-09-01-ээс 2023-03-01/2023-09-01). Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 12 дугаар  сарын 01-ний өдөр, 18 цаг. № 208, ЭШХ, МУИС-ийн 1-р байр. Төслийн саналын цахим хувилбарыг arc@num.edu.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.  

Төслийн гол шалгуур үзүүлэлт  

  • Шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа боловсруулалт байх, 
  • Салбар дамнасан, цогц, ахисан түвшний судалгаа байх
  • Төслийн үр дүнг Web of Science JCR  индекстэй  олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд нийтлүүлэх боломжтой байх,
  • Хамтарсан төсөл дэх магистрант, докторантын оролцоо, төслийг олон улсын болон гаднын байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа байдал 

 Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд  

  • Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан (KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэлд нийцэж байх,  
  • Төслийн шинжлэх ухааны суурь судалгаа, нийгэм эдийн засаг, инновацийн ач холбогдол,  
  • Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,  
  • Төслийн удирдагч нь МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор байх,  
  • Төслийн төсөв судалгааны ажлын хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байгаа эсэх,  
  • Төслийг хэрэгжүүлэх хугацааг төлөвлөсөн байдал,   
  • Төслийн үр дүнг Web of Science JCR бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлэн нийтлүүлэх боломжтой эсэх. 

Төслийн мэдүүлэг  

Төслийн мэдүүлэг дараах хэсгээс бүрдэнэ:            

  • Төслийн хамаарах чиглэл   
  • Төслийн нэр 
  • Хугацаа  

 Төслийн үндсэн хэсэг (10-12 нүүрт багтаана. MS Word, фонтын хэмжээ: 11, мөр хоорондын зай: 1.0- 1.5) 

  • Төслийн  үндэслэл  
  • Төслийн зорилго, зорилт 
  • Судлагдсан байдал  
  • Судалгааны арга зүй 
  • Үр дүнгийн баталгаа (Web of Science JCR  индекстэй  олон улсын сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл) 
  • Календарчилсан төлөвлөгөө:  ISEFP докторын дараах судалгаа нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэнэ.    
  • Төсөв 
  • Төслийн удирдагчийн  CV (Хавсралт. CV маягт), электрон хаяг, регистрийн дугаар, удирдагчийн докторын дипломын хуулбар.  

 

Азийн судалгааны төв, Эрдэм шинжилгээний хэлтэс, № 208, МУИС-ийн 1-р байр. 

 

Утас: 75754400~ 1140 arc@num.edu.mn  

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар