2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Сургууль болон “Монголын олон суваг дамжуулагчдын холбоо” хооронд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгчдийн хүний нөөцийн залгамж холбоог хангах, чадамжийг сайжруулах, чадавхжуулах, салбарын хүрээнд олон төрлийн чиглэлээр мэргэжил эзэмшиж оюутнуудыг хөрвөх чадвартай, онол дадлага хосолсон мэргэжилтэн болгох, МУИС-ийн холбогдох сургууль, тэнхимийн материаллаг бааз хангамжийг сайжруулах, нийгэмд чиглэсэн цуврал контент бэлтгэх, хамтын ажиллагааны хүрээнд сургуультай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг түгээхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС