МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд зохион байгуулж ирсэн “Шинэ багшийг чиглүүлэх сургалт” /New Faculty Orientation/ нь МУИС-д шинээр ажилд орсон багш нарт академик байгууллагын зорилго, стратегийн төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, сургуулийн дотоод дүрэм, журам, багшийн эрдмийн ажлын онцлог, сургуулийн бүтэц бүрэлдэхүүн, тогтолцооны талаар анхан шатны товч ойлголт, мэдээлэл өгөх чиглэлээр зохион явуулж, шинэ багш нарт тулгамдаж буй асуудал, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын талаар санал бодлыг нь сонсон, улмаар тэдний академик хөгжлийг дэмжихэд цаашид хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх зорилготой.
Энэ удаагийн сургалтыг өнөөдөр /2022.09.12/ зохион байгуулж сургалтад бүрэлдэхүүн дөрвөн /ШУС, БС, ХЗС, ХШУИС/ сургуульд шинээр ажилд орсон 11 багш оролцлоо.
Тус танхимын сургалтыг дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулав.
13:00-13:10 Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн талаар
БХЦСТөвийн эрхлэгч С.Отгонцэцэг
13:10-13:40 Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, МУИС-ийн хөдөлмөрийн дотоод
журам, Профессор багш ажиллуулах журам
ЗХНГазрын ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг
13:40-14:20 СИСи системийн тухай, системийн хэрэглээ
МТГазрын мэргэжилтэн У.Цэцэгжаргал
14:20-15:00 Тэгш хамран сургах, тусгай хэрэгцээт боловсрол
МУБИС-ийн БСС-ийн багш дэд профессор Ч.Байгалмаа
15.00-15.20 Цайны завсарлага
15:20-15:50 Эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр
ЭШХэлтсийн ахлах мэргэжилтэн А.Сайнбаяр
15:50-16:30 Хичээлийг үр өгөөжтэй заах арга зүй
БССТэнхимийн зөвлөх профессор Ж.Даваа
Энэхүү сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан болон дэмжлэг, туслалцаа үзүүлсэн нийт газар, хэлтэс, албад, багш, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.
БАГШИЙН ХӨГЖИЛ ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ