Төслийн менежментийн сургалт боллоо

Share Button

БХЦСТ-өөс багшийн судалгааны цогц чадамжийг хөгжүүлэх зорилгоор төслийн менежментийг сургалтуудыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалтыг Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимтэй хамтран 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа.  

Сургалтад ХШУИС, БУС, НУС, ХУС, ОУХНУС, ХЗС-ийн 20 гаруй багш хамрагдаж, төслийн менежментийн удирдлага, орчин үеийн төслийн менежментийн асуудлууд, байгууллагын стратегитай уялдуулан төсөл сонголт, шалгаруулалт, төслийн хугацааны төлөвлөлт болон төслийн эрсдэл, зардлын удирдлага зэрэг сэдвийн хүрээнд тодорхой ойлголтуудыг авч, хэлэлцүүлэг өрнүүлэв.  

Сургагч багшаар ажилласан Менежментийн тэнхимийн эрхлэгч Д.Энх-Отгон, багш Ж.Ариунаа болон хамрагдсан бүх багш нартаа талархал илэрхийлье.

 

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар