TOMFL (Test of Mongolian as a Foreign Language) шалгалтын тогтолцоо

Share Button

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнд “Монгол хэлний стандарт шалгалт, тест, программ хангамжийн тогтолцоо боловсруулах” сэдэвт төслийг 2021-2023 онд хэрэгжүүлсний үр дүнд “Олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоо” ерөнхий нэрийн дор “Үндсэн аргачлал”, “Программ хангамж, хэрэглэгчийн гарын авлага”, “Жишиг сорилго” гэсэн иж бүтээлийг боловсруулан гаргалаа. 

Олон улсад түгээмэл ашиглаж буй “Европын олон хэлний суурь хөтөлбөр”-ийн үндсэн зарчмыг харгалзан үзэж англи, франц, хятад, япон, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын стандарт зэрэг баримт бичгийг харьцуулан судалж гадаадын иргэний монгол хэлний мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх зорилгоор боловсруулсан үндсэн аргачлалын дагуу анхан, дунд ахисан шат тус бүрийн үгийн сан бүхий өгөгдлийн санг бүрдүүлж, үндсэн аргачлал болон өгөгдлийн санд тулгуурлан монгол хэлний түвшин тогтоох шалгалтын жишиг сорилгыг боловсруулав.

“Олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоо” ерөнхий нэрийн дор “Үндсэн аргачлал”, “Программ хангамж, хэрэглэгчийн гарын авлага”, “Жишиг сорилго” гэсэн иж бүтээлийг Та бүхэнд цувралаар танилцуулах болно. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар