МУИС-ийн 20 оюутан Тайваний тэтгэлэг гардлаа

Share Button

Хорин жилийн найрамдалт харилцаатай Тайваний засгийн газраас Монгол орны ирээдүйн боловсон хүчнийг дэмжиж, оюуны хөрөнгө оруулалтанд хувь нэмрээ оруулах зорилгоор жил бүр Монгол улсын их дээд сургуулиудын шилдэг оюутнуудад тэтгэлэг өгдөг уламжлалтай. Ингэхдээ ахисан түвшний суралцагчид буюу магистр, докторын ангийн оюутнуудад тус бүр 500 долларын тэтгэлэг олгодог юм. Энэ жил “Далайн орон, районтой хамтын ажиллагааг хөгжүүлэх монголын нийгэмлэг”-ийн болон Монгол-Тайваний хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой бөгөөд шилдэг 55 оюутанд тус тэтгэлгийг олгосон юм. Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд Тайваний засгийн газрын дэргэдэх Монгол Төвдийн хорооны дарга хатагтай Лью,  УИХ, Засгийн газрын гишүүд, МУИС-ийн удирдлагууд болон бусад хүндэт зочид, багш оюутнууд оролцлоо.

IMG_0006

IMG_0007

IMG_0024

IMG_0055

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар