Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасныг өчигдөр гардуулан өглөө.
Ажил үүргээ чанартай, өндөр түвшинд гүйцэтгэж хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргасныг үнэлэн Баклаврын сургалтын албаны мэргэжилтэн Т.Бадмаа, Төгсөлтийн дараах сургуулийн мэргэжилтэн Ц.Сайнсанаа, НШУС-ийн философийн тэнхимийн дэд профессор Ш.Ганхуяг, ХЗС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн ахлах багш Д.Хуяг, Сургалтын албаны зааварлагч Д.Мөнхтуяа, УБС-ийн аж ахуйн дарга Л.Бат-Эрдэнэ, ЭЗС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаяр, НШУС-ийн түүхийн тэнхимийн зөвлөх профессор У.Гонгоржав нарыг Алтан гадас одонгоор, ХЗС-ийн сургалтын албаны аргазүйч Ш.Бумаажавыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан юм.