2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд хөтөлбөр сонгосон суралцагчдын анхааралд

Share Button

2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийн Сургалтын хөтөлбөрийн журмын дагуу бакалаврын сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнүүд шинэчлэгдэн батлагдсан. 

2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд хөтөлбөр сонгосон суралцагчид энэхүү шинэ сургалтын төлөвлөгөөнд шилжин суралцах тул суралцагчдыг шилжүүлсний дараа өөрчлөлтийн улмаас оюутны судалсан зарим хичээлүүд төлөвлөгөөний гадна гарч харагдахгүй болсон.   

Үүссэн зөрүүг 2023 оны наймдугаар сарын 04 хүртэлх хугацаанд СХЧББГ-ын Дүн бүртгэлийн мэргэжилтнүүд харгалзах дүйцүүлэлт, адилтгалыг хийснээр уг асуудал шийдэгдэж, та бүхний судалсан хичээлүүд бүрэн харагдаж эхэлнэ. Мөн төлөвлөгөөний дагуу үзсэн хичээлүүдийг хөтөлбөрийн биелэлтэд тооцно.   

Түүнчлэн зарим хичээлийн нэр, индекс, багц цаг, эсвэл орох хэлбэр зэрэгт өөрчлөлт орсноос төлөвлөгөөний биелэлтэд түр харагдахгүй болсон. Эдгээрийн хувьд мөн дээрх хугацаанд адилтгал хийнэ.  Үүнд:

2022-2023 оноос өмнө хөтөлбөр сонгосон суралцагчид хуучин төлөвлөгөөгөөр суралцана.  

 

СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БОДЛОГЫН ГАЗАР  

2023 оны 07 дугаар 19  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар