Ургамал судлалын тэнхимийн 50 жилийн ойн баярын хурал боллоо

Share Button

МУИС-д Ургамал судлалын тэнхим байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн хурал  энэ сарын 05-ны өдөр болж өнгөрлөө.  Баярын хурлыг Ургамал судлалын тэнхимийг үүсгэн байгуулагч профессор Ц.Жамсран нээж үг хэлэн, тэнхимийн эрхлэгч дэд профессор Н.Сонинхишиг “Ургамал судлалын тэнхимийн түүх, өнөө ба ирээдүй” сэдэвт илтгэл сонсгов.

IMG_0006

Баярын хуралд тус тэнхимийн үе үеийн багш, ажилтнууд, 1960-2012 онд төгссөн 100 гаруй төгсөгч хүрэлцэн ирсний дунд анхны төгсөгчдийн нэг доктор Г.Цэрэнбалжид, доктор, профессор Г.Эрдэнэжав, тэнхимийн ахмад багш доктор Б.Балжид, Д.Нямжав нарын хүндэт зочид байлаа. Ургамал судлалын тэнхимийн 50 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн удирдлага, ББС болон Улаанбаатар сургууль, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн хамт олон баяр хүргэсэн ба тэнхимийн зарим багш нарыг нэр бүхий шагналаар шагнасныг гардуулж өглөө. Профессор Ц.Жамсран, Ц.Цэндээхүү нарыг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан”-ы одон, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр, профессор Ц.Цэндээхүүг Ахмад багш нарын холбооны шагнал “Багшийн алдар”, Ц.Жамсранг боловсролын ахмад удирдах ажилтны холбооны шагналаар тус тус шагнасан байна.

Ургамал судлалын тэнхимийн хамт олон 50 жилийн ойгоо угтаж “Ургамал судлалын тэнхим, 50 жилийн түүхэн замнал“  номыг хэвлэн гаргаж мөн  “Ургамал судлалын тэнхим 50 жил” дурсамж киног бүтээжээ.

IMG_0007Picture 007

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар