Цагаан сарын баяртай холбоотойгоор сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хийж байна.
- 2024 оны хоёрдугаар сарын 02-12-ны өдрийн лекц, семинарын хичээлийг цахимаар (Microsoft Teams) орно.
- Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2024 оны 02-04 дүгээр сарын Бямба гарагуудад тодорхой хуваарийн дагуу танхимаар нөхөж орно.
Хичээл 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс танхимаар хэвийн хичээллэнэ.
Нэмэлт: Лабораторийн хичээлийн нөхөх хуваарийг жич оруулна.
I, E үнэлгээ, дүнгийн гомдол маргаан
- Өмнөх улиралд бүрэн дүгнээгүй I, E үнэлгээтэй хичээлийн нөхөн шалгалтыг 2024 оны хоёрдугаар сарын 02-12-ны өдрүүдэд багш цахимаар зохион байгуулж, үнэлгээг системд оруулна. I, E үнэлгээ дүгнэх хугацаа хоёрдугаар сарын 16-ны өдрийг дуустал явагдана.
- Дүнгийн гомдол маргааныг 2024 оны хоёрдугаар сарын 02-12-ны өдрүүдэд цахимаар шийдвэрлэнэ. Суралцагч дүнгийн маргааны өргөдлийн маягтыг бөглөн багшид цахимаар илгээх ба багш маягтыг баталгаажуулан нотлох материалуудын хамт Дүн, бүртгэл хариуцсан мэргэжилтэнд өгч дүнг оруулна. Дүнгийн гомдол маргааны хугацаа хоёрдугаар сарын 16-ны өдрийг дуустал явагдана.
МУИС-ийн Захиргаа