Хайж байна...

2021-2022 оны өвлийн улирлын докторын төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо

Өнөөдөр /2022.01.26/ Монгол Улсын Их Сургуулийн 2021-2022 оны өвлийн улирлын докторын төгсөлтийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн Хурлын танхимд боллоо. 2021-2022 оны хичээлийн жилд төгсөж буй докторын зэрэгтэй төгсөгчдөд эрдмийн баярын мэндчилгээ дэвшүүлж МУИС-ийн ...

МУИС | ОХУ-ын Халимагийн их сургуультай хамтран цахим сургалт амжилттай хэрэгжүүллээ 

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирал МУИС-ийн орос хэлний хөтөлбөрийн 4-р түвшний оюутнууд ОХУ-ын Халимагийн Их сургуульд цахимаар хичээл судалж, хэл, орон судлалын дадлага хийлээ.   Монгол Улсын Их сургууль ОХУ-ын Халимагийн Их сургуультай 2000 онд ...

ШУС-ийн захирал Д.Заяабаатар ажлын тайлангаа хэлэлцүүллээ

Өнөөдөр /2022.01.26/ МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар гурван жилийн ажлын тайлангаа ШУС-ийн багш нарт танилцууллаа. Тайланг хэлэлцүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлан танхим болон цахим хосолсон байдлаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр ШУС-ийн багш нар тус ...

Сургалтын төлбөр төлөлтөнд зохицуулалт хийх тухай

Коронавируст  /COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өгсөн чиглэл болон суралцагчдаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг ...

2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд 

Боловсролын зээлийн сангаас 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлтийг дараах нөхцөлүүдээр суралцаж байгаа суралцагчдыг хамруулахаар шийдвэрлэсэн болно. Үүнд:  2020-2021 оны хичээлийн жилд Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан суралцагчдад үргэлжлүүлэн олгох 2021-2022 ...

Эмгэнэл | Цэрэнгийн Ганболд (1959-2022)

ЭМГЭНЭЛ Цэрэнгийн Ганболд (1959-2022) Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн профессор Ц.Ганболд 2022 оны 01-р сарын 25-ны өдөр таалал төгсөж, хамт олон, анд нөхөд, олон мянган шавь нарт нь нөхөж баршгүй хүнд их уй гашуу тохиолдлоо. ...

БНСУ-ын иргэн, хүндэт профессор “Квон Сон Хүн”-ий тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо

МУИС-д солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих зорилгоор олгодог БНСУ-ын иргэн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын хүндэт профессор Квон Сонхүний нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр цахимаар ...

Ази судлалын тэнхим Япон Сангаас ном, сурах бичиг хүлээн авлаа

ШУС-ийн Ази судлалын тэнхимийн япон судлалын салбар Япон Улсын The Japan Foundation (Япон Сан)-гийн “Хилийн чанад дахь япон хэлний сургалтын байгууллагыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 400,000 иенийн санхүүжилт бүхий 120 ширхэг ном сурах бичиг хүлээн авлаа. ...

МУИС-ийн “Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн судалгааны лаборатори” байгуулагдсаны 10 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал боллоо

МУИС-ийн ШУС-ийн харьяа “Цэвэр Энергийн Технологи Хөгжүүлэлтийн Судалгааны Лаборатори” байгуулагдсаны 10 жилийн ойн баярын эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 12 дугаар сарын 25-нд болж өнгөрлөө. Тус судалгааны лаборатори нь 2011 онд “Нүүрсний судалгааны төв” ...

Докторын зэрэг хамгаална

МУИС-ШУС-НУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн докторант Оюун овогтой Баасантогтох “Малчдын дотоод ялгарал” сэдвээр социологийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 1 дүгээр сарын 27-нд 14.00 цагт МУИС-ийн Хичээлийн I байрны Дугуй ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар