Хайж байна...

Гадаад харилцаа

“Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн лекц”-д урьж байна

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон МУИС-ийн багш, судлаач, оюутнуудад зориулан хүндэтгэлийн лекц ...

Цөмийн эрчим хүчний хөгжлийн энхийн төлөвийн талаар олон нийтийн лекцэд урьж байна

ОХУ-ын “Росатом” корпорацын дэмжлэгтэйгээр тус улсын их дээд сургуулиудад цөмийн энергийн чиглэлээр суралцаж буй гадаадын оюутнууд МУИС-ийн оюутнуудад зориулан туршлага хуваалцах лекц уншина. Энэхүү лекц 2019 оноос “Росатом” корпорацын санаачилга, дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй олон улсын ...

“Хүний аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт лекцэд урьж байна

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас Япон орон судлалыг дэмжих зорилгоор МУИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Японы модернизаци ба хөгжил судлал” цуврал хичээлийн хүрээнд хүний аюулгүй байдлын талаар лекц зохион байгуулах гэж байна. Орчин цагт ...

“Эрасмус+ International Credit Mobility” ахисан түвшний оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

  Европын Холбооны санхүүжилттэй “Эрасмус+” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Эстони улсын Тартугийн Их Сургууль (University of Tartu, Estonia)-ийн ахисан түвшний оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна. Уг хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн дор дурдсан ...

МУИС, ZTE ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр МУИС-ийн удирдлага БНХАУ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын дэлхийд тэргүүлэгч корпорациудын нэг болох ZTE ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд талууд ерөнхий хамтын ажиллагааны санамж бичиг, мөн ...

БНЧУ-ын Сенатын танхимын төлөөлөгчид айлчиллаа

Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга хатагтай Йитка Сейтлова тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр МУИС-д зочиллоо. Хатагтай Йитка Сейтлова МУИС-д хүрэлцэн ирсэндээ баяртай буйгаа илэрхийлээд энэхүү уулзалт нь ...

Хятадын Цинхуа их сургуулийн төлөөлөгчид айлчиллаа

Азийн топ сургууль Цинхуа их сургуулийн дэд захирал профессор Ян Бин, Байгалын шинжлэх ухааны сургуулийн профессор Ю Ли болон Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Жан Синь нар МУИС-д 10 дугаар сарын 3-ны өдөр айлчиллаа. МУИС ...

Шанхайн Жиао Тонг Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг БНХАУ-ын Шанхайн Жиао Тонг Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МУИС-ийн зүгээс ректор, профессор Б.Очирхуяг, Хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд профессор Д.Бадмаанямбуу, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Наргил нар оролцсон бол Шанхайн ...

БНСУ-ын Чанвон Үндэсний Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа

БНСУ-ын Чанвон Үндэсний Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д айлчилж, талууд 2022 онд байгуулсан оюутан солилцооны гэрээг шинэчлэн гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар өргөн хүрээнд санал солилцож, оюутан ...

Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны ОУ-ын Байгууллага (APSCO)-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны ОУ-ын Байгууллага (APSCO)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Жян Ху тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д зочиллоо. Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч уулзаж буйд нь МУИС-ийн удирдлагад талархлаа илэрхийлээд APSCO байгууллагын ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар