Хайж байна...

Цөөн мөрөөр

2023 оны шилдэг оюутны клубүүдийг шалгарууллаа

МУИС-ийн оны шилдэг клуб тодруулах арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Арга хэмжээгээр МУИС-д идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй клубын дарга нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав. Үйл ажиллагааг Оюутны хөгжлийн ...

Мэргэжил сурталчлах зорилготой контент хакатон үргэлжилж байна 

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулиас “Мэргэжлийн хөтөлбөрөө сурталчилъя” контент хакатон зохион байгуулж бaйна. Энэ сарын 15-нд эхэлсэн уг уралдаан хоёр үе шаттайгаар арван хоногийн турш үргэлжлэх ба археологи, антропологи, урлаг судлал, шашин судлал, геологи, экологийн бакалаврын зургаан хөтөлбөрийг ...

“MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд багийн нийлбэр оноогоор МУИС тэргүүллээ

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” Шүүхийн мэтгэлцээний тэмцээн найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Энэхүү тэмцээний зорилго нь Хууль зүйн их, ...

Акита олон улсын их сургуулийн зуны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

МУИС болон Япон Улсын Акита Олон Улсын Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг тус сургуулийн 2024 оны зуны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Бүртгүүлэх хугацаа: 2024 оны нэгдүгээр сарын ...

 БШУЯ-наас зохион байгуулсан “Дотуур байраа хамтдаа шинэчилье” уралдаанд МУИС-ийн оюутнууд тэргүүн байр эзэллээ

БШУЯ, ЗГХЭГ-ын Төрийн бүтээмжийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний хороо хамтран “Оюутны жишиг дотуур байр”-ыг бий болгох ажлын хүрээнд их, дээд сургуулиуд, коллеж, политехник коллежийн оюутнуудын дунд “ДОТУУР БАЙРАА ХАМТДАА ШИНЭЧИЛЬЕ” шилдэг санаа шалгаруулах уралдаанд ...

“Уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчин” олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурал зохион байгуулагдлаа

“Уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчин” олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурлыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хурлыг 2019 онд санаачилсан бөгөөд хоёр жил тутамд нэг удаа зохион ...

Профессор С.Тогмидын мэндэлсний 75 насны ойд зориулсан “Хэрэглээний математик 2023” эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Профессор С.Тогмидын мэндэлсний 75 насны ойд зориулсан “Хэрэглээний математик 2023” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот өрөөнд 09:00 цагаас болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья. Хурлын ...

“Academic English – Research paper writing” workshop series өндөрлөлөө

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс Их Британи, Америк судлалын тэнхимтэй хамтран зохион байгуулдаг “Academic English – Research paper writing” сургалтыг энэ улиралд воркшоп байдлаар зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын сургагч багшаар АНУ-ын Элчин сайдын яамны ...

“БИЧИЛ ЕРТӨНЦИЙН НУУЦЫГ НЭЭГЧ” тэмцээнийг 18 дахь удаагаа амжилттай зохион байгуулав

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн Микробиологийн дэд хөтөлбөрөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бичил ертөнцийн нууцыг нээгч” оюутны танин мэдэхүйн 18 дахь удаагийн тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болов. Энэ ...

Франц Улсын эрх зүйн тогтолцоо сэдэвт лекц зохион байгуулав

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Бүгд Найрамдах Франц Улсын Toulouse Capitole Их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн докторант, зочин судлаач Чарльз Даган МУИС-ийн Хууль зүйн сургуульд энэ сарын 05-06-ны хооронд зочиллоо. Энэ хүрээнд МУИС-ийн ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар