МУИС-ийн оюутан залуусын дунд “МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриатай шинэ санаа, санаачилгыг шалгаруулах “МУИС Хакатон 2018” уралдаан өнөөдөр эхэллээ. Энэхүү уралдаан МУИС-ийн тулгамдаж буй асуудлыг шинэлэг арга замаар шийдвэрлэх, суралцагч залуусын бүтээлч санааг дэмжих, тэднийг хөгжүүлэх, гарааны бизнесээ эхлүүлэх боломж, бололцоог бүрдүүлэх зорилготой юм.
“МУИС ХАКАТОН-2018” уралдаан 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд 48 цагийн турш МУИС-ийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сайжруулах, МУИС-ийн соёлыг төлөвшүүлэх шинэлэг санаагаа дэвшүүлж хөгжүүлнэ.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР